Их Британийн "Guardian" сэтгүүлд мэдээлснээр саяхан Европын зүүн хэсгийн бүс нутагт цас улбар шар өнгөтэй болжээ. Ингэснээр “Украйн, Орос, Болгар, Румыны уулархаг бүсийн ерөнхий байдал нь Ангараг гаригийг санагдуулам болж хувирсан” гэв.
Цаг агаар судлаачдын үзэж буйгаар Сахарын цөл дахь шороон шуурга цасыг улбар шар өнгөтэй болгодог аж. Энэ үзэгдэл ойролцоогоор таван жилд нэг удаа тохиодог байна.
Их Британийн Цаг уурын албаны цаг агаар урьдчилан мэдээлэгч Стивен Ктаз хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эдгээр элсний ширхэг агаар мандлаас дээшилж бусад газарт хүрдэг.
НАСА-гийн хиймэл дагуулын зураг газар дундын тэнгисийн агаар мандалд их хэмжээний элс, тоос шороо хуримтлагдсаныг харуулсан” гэжээ.
Зүүн Европын цаначид энэхүү хачирхалтай улбар шар орчныг олон нийтэд харуулахын тулд цахим сүлжээнд зургаа нийтэлсэн байна. Энэ нь зүүн Европод болсон анхны тохиолдол биш бөгөөд 2007 онд үүнтэй төстэй нөхцөл байдал үүсч, Сибирийн өмнөд хэсгийн гурван дүүрэгт “тослог” улбар шар цас орж байжээ.