АТГ-аас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт хийсэн хяналт шалгалтын явцад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн тул тухайн албан тушаалтнуудын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Түүнчлэн Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр ХАСХОМ-оо хуулийн хугацаанд гаргаагүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Сэтгэгдэл (1)