Энэ жил Энэтхэгт баригдах нэгэн хөшөө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр хөшөө болох юм. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний баатар Валлабхаи Пательд зориулсан энэ хөшөө 182 метр өндөр байх бөгөөд суурьтайгаа нийлээд 240 метр болно. Америкийн Эрх чөлөөний хөшөөнөөс хоёр дахин өндөр. Мөн одоогийн хамгийн өндөр хөшөө болох Хятадын Буддагаас 54 метр өндөр байна.
Хөшөө Гужарат Вадодар хотын хиймэл нуурны дэргэд баригдаж байна.
Төслийг “Michael Graves Architecture & Design” компани хариуцсан.
Барилгын ажил 2014 онд эхлэж, өдөр бүр 2400 ажилчин 24 цагаар ажилладаг.
2017 оны зун хөшөөг өвдөг хүртэл нь босгосон юм.
Хөшөөнд нийт 5700 тонн ган, 18500 тонн төмөр арматур, 75 мянган куб/метр бетон, 22500 тонн хүрэл хялтас зарцуулагдана.
Хөшөөний нийт өртөг 320 сая доллар. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 34 сая доллар гаргасан бөгөөд энэ хөшөө Энэтхэг улсын олон улсын нэр хүндийг дээшлүүлж, гадаад дотоодын жуулчдыг татна гэж үзэж байна.
Сэтгэгдэл (1)