Хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог Японы Кюсю аралд байгалийн гамшиг 20 жил тутамд давтагдаж байдаг. Өнгөрсөн зуунд тус аралд гурван ч удаа хүчтэй газар хөдлөлтөд өртөн бүхэл бүтэн сууринууд сүйдэж байв. Гурван жилийн өмнө дэлхийн хамгийн том галт уулуудын нэг Асо галт уул сэржээ.
Улайссан тоос нэг км-ын өндөрт хэд хоногийн турш цацагдаж дараа нь хэдэн арван км нутгийг хучжээ. Энэ бүгд дуусаны дараа нутгийн хүмүүс гэр орондоо орохоос айж байгаа гэнэ. Галт уул тургиснаас хойш хэдэн хэдэн цуврал жижиг хэмжээний газар хөдлөлт болжээ.
Одоо эрдэмтэд энэ бүсэд ойрын 100 жилийн дотор дэлхийн мөхлийг авчрах сүйрэл эхэлнэ гэж ярих болжээ. Кюсю аралд эрдэмтэд усан доорхи галт уулын нүсэр тогоог илрүүлжээ. Магмын 10 км-ын өргөнтэй, 600 метрийн өндөртэй галт уул хамгийн сүүлд 7300 жилийн өмнө идэвхтэй байсан гэнэ.
Кобегийн их сургуулийн далайн ёроол судлах төвийн профессор Ешиюки Тацүми ярихдаа "Тэр эрт цагт 500 шоо км халуун хайлмаг газар доороос урсан гарч ирсэн. Халуун хийн хаягдал Японы хүн амын талаас илүүтэй хувийг мөхөөсөн" гээд уг сүйрэл дахин давтагдаж болох уу? гэж өгүүлжээ.
Давтагдах магадлал байгаа. Хэрэв халуун хайлмаг гадагшлах юм бол бүх орчноо шатаах бөгөөд дараа нь газар доорох сүйрэл нь мегацунами үүсгэнэ. Асар том давалгаа Хятад, Тайвань, Өмнөд Америкийг хүртэл хучин авах ажээ. Энэ сүйрэл 110 сая хүнийг хөнөөх аюултай гэнэ.
Сэтгэгдэл (6)