Өмнөд болон хойд солонгосчуудын харилцаа сайжирч байгаа талаархи мэдээлэл гарах болсон билээ. Тэгвэл хойдчуудад өмнөдийнхөн өөрсдийн урлагийн тоглолтоор бэлэг барихаар болсон байна. Тодруулбал, өмнөд Солонгосын К поп урсгалын уран бүтээлчид хойд нутгаа зорихоор товложээ. Энэхүү арга хэмжээ нь арав гаруй жилийн дараа болж байгаагаараа онцлог юм.
Өмнөд Солонгосын 160 уран бүтээлч энэ сарын 31-нээс ирэх сарын 3 хүртэл айлчлан тоглолт хийнэ гэдгийг Умард Солонгосын Пханмунжом тосгонд хийсэн хоёр Солонгосын яриа хэлэлцээний дараа мэдэгджээ.
Поп урсгалын домог болсон Чо Ёнг Пил болон Чой Жин Хил, таван гишүүнтэй К-попын “Red Velvet” хамтлаг болон К-попын алдарт “Girls generation” хамтлагийн гишүүн байсан Сохёнь нар тоглолтод оролцохоор болсон юм байна.