Загвар өмсөгч Ж.Энэрэл гоо сайхны "Illamasqua" брэндийн шинэ гялалзуулагч цувралын нүүр царай болжээ. "Illamasqua" нь 2008 онд үүсгэн байгуулагдсан Их Британийн тэргүүлэгч зэрэглэлийн брэндийн нэг юм.
Залуу загвар өмсөгч Ж.Энэрэл Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан нэгэн. Тэр Нью-Йоркийн алдарт "Muse" загварын агентлагт харьяалагддаг бөгөөд Милан, Парисын загварын долоо хоногт оролцож, “Kristina Ti” болон “Luis Buchinho”, “Talbot Runhof” брэндүүдийн загварыг амилуулсан.
"Illamasqua" брэндийн шинэ гялалзуулагч олон улсад худалдаалагдаж эхэлжээ.
Тус брэндийн шинэ сурталчилгааг хүлээн авна уу.