Хятадын барилгачид далайн төвшнөөс бараг хоёр км-ийн өндөрт шилэн гүүр барьж ашиглалтад орууллаа.
Сычуань мужийн уулын Батайшань хүрээлэнд дэлхийн хамгийн өндөр явган хүний шилэн гүүр нээгджээ. Энэхүү гүүрний өндөр нь далайн төвшнөөс дээш 1998 метр ажээ.
Хятадын төв телевизийн мэдээлснээр гүүрээр зугаалах нь зоригтнуудын ажил ажээ. Гүүрний тунгалаг шал нь 186 метрийн гүнзгий хавцал дээгүүр 198 метр үргэлжлэх бөгөөд гүүрний өргөн нь 2.5 метр юм байна. Нийтдээ 2000 хүнийг даах бөгөөд одоо гүүрээр 500 хүнийг зэрэг гаргаж байна. Гүүрийг барихад 10 сая юань зарцуулжээ.
Хятад хамгийн урт шилэн гүүрийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хэбэй мужид нээсэн ба урт нь 488 метр юм.