Ия Остергрен хэмээх Шведийн модель бүсгүй сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тэр юугаараа онцгой вэ гэвэл хэт урт хөлтэй. 178 см өндөр энэ бүсгүйн хөл нь 108 см урт гэнэ.
Багадаа Ия хэт туранхай байсан тул байнга дооглуулдаг байжээ. Гэвч олон жилийн хөдөлмөр, зөв хооллолтын ачаар тэр Шведийн хамгийн алдартай фитнесс модель болж чадсан юм.
Түүний нөхөр, дасгалжуулагч Торбьерн Остергрен Шведийн бодибилдингийн аварга тамирчин хүн.
34 настай Ия Остергрен хоёр хүүхэдтэй.
Сэтгэгдэл (1)