Америкийн судалгааны "Center for Global Development” төвөөс Хятадын “Нэг бүс – нэг зам” буюу “Торгоны зам” төслийн талаар хийсэн судалгаагаа танилцууллаа.
Тус төвийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад улс энэ төслийн хүрээнд Ази, Африк, Европын 68 оронд 8 их наяд долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ. Гэхдээ энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд 8 орон өрөнд орж, Хятадын эрхэнд орох магадлалтай гэж тус төвөөс анхааруулжээ. Энэ найман орон нь Монгол, Черногор, Пакистан, Мальдив, Жибути, Лаос, Кыргызстан, Тажикистан гэнэ.