Хавар болж, Мартын 8 хаяанд ирлээ. Бэлгээ цуглуулж, бялуугаа хуваан, баярын үг хэлэх цаг болжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан, бүсгүйчүүдийн тухай онцгой 6 киног танилцуулж байна. Энэ киног үзээд та тэднийг илүү сайн ойлгодог болно гэдэгт итгэлтэй байна.
“Jeune femme” Залуу бүсгүй, 2017
Амьдралын саад бэрхшээлийн улмаас Паула үзэн яддаг төрөлх Парис хотдоо буцан ирэхээс өөр аргагүй болно. Хайртай залуу нь түүнийг хаян одож, халаасанд нь мөнгө байхгүй. Түүнд үлдсэн ганц юм нь муур. Гэхдээ Паула бууж өгөхгүй, ажил хайж, зугаалан цэнгэж, эцэст нь өнгөрснөө мартан, шинэ хайртай учирна.
Lady Bird Леди Бёрд, 2017
Ахлах ангийн охин Кристинагийн гэрбүл ядуу. Өсвөр насныхны нэгэн адил тэр баян сайхан амьдралыг мөрөөднө. Сургуулиа төгсөөд Нью-Йорк явна гэж мөрөөдөх ч ээж нь түүнийг ойлгохгүй. Ингээд тэр нэгэн удаа гэрээсээ явах болно.
Frances Ha, 2012
Фрэнсис хэдий 27 нас хүрсэн ч мэргэжлийн бүжигчин болохыг хүссэн хэвээр. Хувийн амьдрал нь бүтэлгүй. Амьдралаа өөрчилж, тайз мөрөөдөхөө болих цаг иржээ. Харин мөрөөдлөө хаяхад дэндүү хайран.
Juno Жуно, 2007
16 настай бие давхар болсон Жуно охин. Хүүхдээ айлд өргүүлнэ гэж хэлэх ч хүүхдээ тийм амархан өгөх гэж үү.
Bridget Jones's Diary, 2001
30 настай махлаг бүсгүй Брижит Жонс шинэ жилээр өөртөө амлалт өгнө. 20 кг турж, тамхиа хаян, бага ууж, найз залуутай болно. Эхний гурван амлалтаа тэр биелүүлсэн ч.
Breakfast at Tiffany's, 1961
Холли Голайтлигийн араас гүйдэг залуус дунд улстөрч, баячууд, захирлууд олон бий. Харин Холли мөрөөдлийн ханхүүгээ хүлээсээр.