Хилари Ип охин хүүхэд багачуудад зориулан гар утасны аппликейшн зохион бүтээсэн нь ихээхэн амжилт олж, Хонконгийн шилдэг гарааны бизнесийн нэгээр тодорчээ. Тэр 10 настайдаа “MinorMynas” гэх IOS 9.0 үйлдлийн систем бүхий аппликейшнийг санаачлан хөгжүүлж худалдаанд гаргасан нь энэ юм.
“Хүүхдүүдэд зориулсан гар утасны аппликейшн ихэвчлэн тоглоом байдаг. Гэтэл хүүхдүүд гар утсаараа заавал тоглох биш хэл сурч, гадаад хэлээрээ харилцах найзтай болох боломжтой шүү дээ. Томчууд хүссэн үедээ найзуудтайгаа ярилцаж, дуудлага хийдэг бол бид чаддаггүй байсан” гэж Хилари гарааны бизнесүүдийн чуулга уулзалтын үеэр илтгэл танилцуулахдаа хэлжээ.
“MinorMynas” аппликейшнд хүүхдүүд л бүртгүүлэх боломжтой бөгөөд эцэг эхийн хяналтаар зөвхөн хэл сурах зорилгоор л ашиглах нөхцөлтэй аж.