Өнгөрсөн оны НБА-ийн аварга “Голден Стэйт Уорриорс” аваргын баяраа тэмдэглээгүй байсан бөгөөд энэ долоо хоногт тэмдэглэхээр төлөвлөөд байсан аж.
Тэд энэ удаад багийнхаа Кэвин Дурантын төрөлх хотын оюутнуудын хамтаар Вашингтон хотод байрлалтай Африк, Америк түүхийн музейд зочлохоор болоод байна. Жил бүрийн НБА-ийн аваргууд Цагаан ордонд зочлох уламжлалтай байдаг билээ. Уламжлалын дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп аваргуудад урилга явуулсан ч татгалзан музей үзэх шийдвэр гаргаад байна. Аваргуудын энэ үйлдэл нь Доналд Трампын бодлогыг эсэргүүцэж буй үйлдлийн нэг юм.
“Голден Стэйт Уорриорс” багийн хамгаалагч Клэй Томпсон энэхүү үйлдлээ тайлбарлан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Цагаан ордонд зочлох нь мэдээжийн нэр төрийн хэрэг. Гэхдээ тодорхой шалтгаануудын улмаас бид энэ жил Цагаан ордонд зочлохгүй байхаар шийдээд байна. Бидэнд хэт их улс төрчих хэрэг байхгүй. Зүгээр л сурагчдад Африк, Америк хоёр улсын түүхийн талаар тодорхой хэмжээний ойлголт өгөхийг хүсэж байна" гэж хэлжээ.