36 настай Оксана Кобелецкаяа жирэмсэлж, охиндоо дүү гаргаж өгөх болсондоо маш их баяртай байжээ. Сергей, Оксана гурван настай охинтойгоо амьдардаг ч дахин хүүхэд гаргаж, гэр бүлээ өнөр болгохыг эрмэлзсэн нь зөвхөн гэр бүлийн баяр баясгалангаас хальж, олон орны хүмүүс тэдний хүүхдүүдэд анхаарал халамж тавьсан үйл явдал болсон юм. Эхнэр нөхөр хоёр гэр бүл хоёр хүүхэдтэй байх нь хамгийн тохиромжтой сонголт гэдэгт итгэлтэй байв. Харин дуранд харсан эмч нар түүнийг цочирдуулсан мэдээ гэж хэлжээ. Эмч дэлгэцийг хараад царай нь их өөрчлөгдөхөд би ихээр айсан гэж Оксана ярьжээ.
Таван ихэр хүүхэд энгийн үр тогтолтоор төрөх нь маш ховор тохиолдол юм. Ихрүүд 3 аас дээш байх нь хуруу шилний болон үр суулгах мэс ажилбарын үр дүн байдаг ч Оксана энэ тухай сонирхож ч байгаагүй аж. Төрөлт 30 долоо хоногт эхэлжээ. Оксана эмнэлэгт төрөхөөр ирэхэд найман эмч, сувилагч түүнийг эсэн мэнд амаржуулахаар хүлээж байсан гэдэг.
Мэс заслын үр дүнд гурван хүү, хоёр охин төрсөн. Эмч нарын дүгнэлтээр эрүүл байсан ч эхний ээлжинд нэмэлт тусламж шаардлагатай байжээ. Хүүхдүүдэд Дияар, Александра, Денис, Владислав, Давид хэмээн нэрс өгч тэд жинхэнэ од болсон. Таван ихэр одоо таван сар хүрч байгаа бөгөөд тэдний зураг Instagram болон Facebook, телевиз сэтгүүлийн дугааруудыг байнга чимж байна.