Хэрэв танд өглөө болгон 8-10 км гүйх нь уйтгартай, залхуутай санагддаг болсон бол Шведийн шинэ фитнесийг туршаад үзээрэй. Энэ бол плоггинг. Гүйх зуураа хог түүдэг шинэ төрлийн фитнес юм.
Плоггинг гэдэг нь жоггинг болон швед хэлний plocka upp буюу юм өргөх гэсэн үйл үгний нийлбэр. Энэхүү шинэ трэндийг Шведийн Lifesum анх гаргасан бөгөөд plogging сүүлийн үед маш олон хүнийг татаад байна.
Дүрэм их амархан. Хотоор гүйгээд л хог түүнэ. Фитнесийн хувьд үзэхэд ингэх нь биеийн ачаалллыг замбараагүй болгох ч байн байн бөхийн суух нь жирийн гүйлтээс илүү ач холбогдолтой гэнэ.
Instagram-д плоггингийн зураг их тул та энэ фитнесийг яг ямар зүйл болохыг харж чадна.
Шведүүдийн энэ санааг олон нийтийн Keep America Beautiful байгууллага дэмжин, “I Want to be Recycled” гэдэг сайт нээсэн бөгөөд тэнд хүмүүс хэдэн км гүйснээсээ гадна хэдэн кг хог түүснээ бүртгүүлж болно. Цаашдаа плоггингийн тэмцээн уралдаан ч зохион байгуулах гэнэ.