Гурав дахь удаагийн олимподоо оролцож буй Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэний. тухай 24 баримтыг хүргэж байна. Тэрбээр Лондонгийн олимпийн наадамд хүрэл меадлийн төлөө тулалдахаар болсон билээ.
Гурав дахь удаагийн олимподоо оролцож буй Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэний. тухай 24 баримтыг хүргэж байна. Тэрбээр Лондонгийн олимпийн наадамд хүрэл меадлийн төлөө тулалдахаар болсон билээ.
1. Уранчимэг овогтой Мөнх-Эрдэнэ нь 1982 оны гуравдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 30 настай.
2. Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд сургууль төгссөн.
3. Ээж, өвөөгийн хамт амьдардаг.
4. Биеийн өндөр 174 см, харин жингийн хувьд 64 кг юм.
5. Тэрээр боксоор 1996 оноос буюу 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Одоогоор 16 жил тасралтгүй спортоор хичээллэж байгаа.
6. Тэмцээнд оролцохдоо 60 кг, 64 кг-ын жинд тоглодог. Энэ удаагийн Лондонгийн олимпийн 64 кг-ын жинд өрсөлдөж байгаа.
7. 2004 оны Афины Олимпод боксын 60 кг-ын жинд, 2008 оны Бээжингийн олимпод 64 кг-ын жинд тус тус оролцсон.
8. Энэ удаагийн Лондонгийн зуны олимп түүний хувьд оролцож байгаа гурав дахь олимп юм.
9. Гаргасан амжилтууд: 2001 оны Зүүн- Азийн аваргын алт, 2002 оны Азийн аваргын хүрэл, 2003 оны Дэлхийн аваргын шилдэг 8, 2006 оны Азийн тоглолтын мөнгө, 2008 оны олимпийн шилдэг 8, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Азийн аваргын алт медальтай гэх мэт.
10. Тэрээр тулааны спортод их сонирхолтой бөгөөд бөхөд бас их дуртай аж. Түүнчлэн, хөгжим, бүжиг ч бас сонирходог гэнэ шүү.
11. Тэрээр AIBA буюу олон улсын сонирхогчдын боксын холбооноос ширэн бээлийтнүүдийн дэлхийн чансааг шинэчлэхэд хоёрдугаар байрт шалгарсан билээ.
12. Бага байхдаа арван хэдтэй хүүхдүүдийн гэм хоргүй зодооныг бол хийж байсан. Харин одоо тэрээр энд тэнд гар зөрүүлээд байх нь ховор гэнэ дээ.
13. Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавяьат тамирчин У.Мөнх-Эрдэнэ долоо хоногиин зургаан өдөр, өдрийн гурван удаа бэлтгэл хийдэг байна.
14. Талархаж явдаг хүмүүс: Монголын боксын холбооны ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Ганзориг, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч н.Бат-Энх мөн "Хан-гарьд" клуб зэрэгт баярлаж явдаг.
15. Тэрээр чөлөөт цагаараа амрах дуртай. Уг нь моринд сонирхолтой. Зав бага гардаг болохоор амрахыг л боддог байна.
16. Феликс Стаммын нэрэмжит Олон улсын боксын цомын 29 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас 1983 онд болсон 6 дахь удаагийн тэмцээнд манай домогт боксчидийн нэг Цэрэндоржийн Амаржаргал аварга болж, тэмцээний шилдэг тамирчнааршалгарч байжээ. Харин дараагийн тэмцээнд У.Мөнх-эрдэнэ түрүүлж спортын түүхэнд нэг шинэ хуудас нээсэн юм.
17. У.Мөнх-Эрдэнэ Лондонгийн цагаар энэ сарын 8-нд Лондонгийн цагаар 22:00 цаг буюу Монголын цагаар 9-ны үүрээр 05.00 цагт хүрэл медалийн төлөө тулалдана.
18. 64 кг-д Баатарсүхийн Чинзоригийг ирээдүйд гавьяат тамирчин У.МөнхЭрдэнийг залгамжлан амжилттай тоглоно хэмээн боксын хүрээнийхэн итгэл хүлээлгэж байдаг.
19. Энэ удаагийн олимп нь түүний карьер дахь сүүлчийн олимп юм. Учир нь сонирхогчийн бокс 32 насаар хязгаарлагддаг юм.
20. Бээжингийн олимпод маш амжилттай оролцсон ч медаль хүртэж чадаагүй У.Мөнх-эрдэний ялагдлыг хүмүүс янз бүрээр тайлбарладаг байна. Харин Боксын холбооныхоны хувьд түүний ээжтэй холбон тайлбарласан байдаг. Учир нь түүний ээж Уранчимэг олимпийн наадмаас хэдхэн сарын өмнө залилангийн хэргээр шийтгэгдэж Луусангийн шоронд хоригдож байсан ажээ.
21. Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин.
22. Тэрээр боксын гавьяат авсан тамирчдын 16 дахь нь билээ.
23. Боксчид дундаа царайлагт ордог. Түүний өвөрмөц гадаад төрх, овор багатай царай бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг.
24. Түүнтэй хүрэлийн медалийн төлөөх тулалдах өрсөлдөгч нь рингийн эзэн орны тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт Том Стокер байх юм. Тэрээр маш хүчтэй өрсөлдөгч ба жиндээ №1 юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (10)