ТВ-5 телевиз Өвлийн олимпыг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байгаа нь спорт сонирхогч мянга мянган үзэгчдийн талархлыг хүлээж байгаа билээ.
Сар шинийн өдрүүдэд өтгөс буурлуудынхаа амар мэндийг айлтган хүндэтгэл үзүүлэн золгохын ялдамд дэлхийг шуугиулж байгаа спортын оддын амжилтын талаар ам булаалдан хуучилж байгаа нь ч ТВ-5 телевизийн гавьяа билээ.
Гэвч сүүлийн хоёр өдөр хөтлөгчидтэй хамтран спорт тайлбарлаж байгаа тамирчдын мэдлэг боловсрол , ярианы чадвар нь илт гологдож байгаа нь телевизийн нэр хүндийг навс унагаж орхив. Зарим тамирчид нь дэлхийн оддын нэрийг буруу уншиж, хазгай мурий хэлэхээс авахуулаад өмнө нь ямар, ямар амжилт гаргаж байсныг нь хэлж чадахгүй байлаа.
Уурлаж бухимдсан үзэгчид телевизийн редакц руу утасдаж, тайлбарлагч тамирчдаа солихыг шаардахад Боловсролын яам мэдэж байгаа гэх тайлбарлаж байгаа нь үнэхээрийн инээдэмтэй байв.
Монгол Улсад өвлийн спорт хөгжихгүй байгаа нь хөрөнгө мөнгөтэй холбоотой байж мэдэх ч өвлийн спортыг тайлбарлах багш дасгалжуулагч олдохгүй байна гэвэл эндүүрэл бус уу.
Эсвэл спортын салбарыг мэдэхгүй нөхдүүд Боловсролын яаманд ажиллаад яамны нэр хүндийг унагагаад байна уу. Яам хийх ажил олдохгүй болоод телевизийн дотоод ажилд оролцох хэмжээнд очсон гэж бодохгүй л байна.
Сэтгэгдэл (11)