“Экс ТҮЦ” продакшны “Солиот Эх” киног үзсэн хүн бүр л эхийн хайр, хатуу цэвдэг сэтгэлийн тухай болон уйлсан, уярсанаа бичиж байна.
Энэхүү гайхалтай бүтээл ЭХ хүн үрийнхээ өмнө сөхрөх эрх,нугарах сэтгэл үгүйд оршиж буйг тодолж...мөргөе зэргээр тус кинотой холбоотой хүмүүсийн сэтгэлийн илэрхийлэл их байгаа.
Тэгвэл МУСТА, Олон Улсын усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар тус киноны хамгийн сэтгэл хөдлөлтэй хэсгийг усан будгаар зурсан зураг цахим хуудсанд өнөөдөр цацагдсан.
Тиймээс “Солиот Эх”-ийн зургийг зурсан МУСТА С.Мөнхбаатар “Анх тус зургийг зурах болсон шалтгаан нь сэтгэл хөдлөөд энэхүү зургийг зурлаа. Үнэхээр сайхан кино болсон байна лээ. Сайн уран бүтээлчдийн гайхалтай бүтээлийг үзээд бахархаад л зурсан. “Солиот Эх” киноны зураач, зураглаачид үнэхээр сайн ажилласан кино болсон юм шиг санагдсан. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг бол агуу жүжигчин юм. Сэтгэл хөдөлгөсөн гоё зураглалтай хэсгийг л усан будгаар буулгаад үлдээчих л гэсэн зорилготой энэхүү бүтээлээ зурлаа” гэж ярьжээ.
Сэтгэгдэл (2)