Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг хоёрдугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгосон байна. Монголбанкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан.
Эдгээр иргэдийн хувьд арилжааны банк дахь дансны мэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай.
Татварын албанаас таны https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн утасны дугаараар энэ тухай мессеж хүргүүлнэ.
2018 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн https://ebarimt.mn/ цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уу.
Хувийн мэдээллийг залруулахдаа дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний хоёр үсгийг томоор, кирилл үсгээр бичнэ.
- Регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй;
- Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх;
Бүртгүүлсэн дансны хувьд
Нэр дугаар зөрөхгүй байх;
- Хамтран эзэмшигчтэй данс биш байх;
- Идэвхитэй данс байх;
- Картын дугаар оруулахгүй байх;
- Дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх
Сэтгэгдэл (1)