Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрөгч сарын эхээр хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай банк бус санхүүгийн 255 байгууллагад албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн билээ.
Тэдгээр байгууллагууд энэ хоёрдугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх учиртай бөгөөд хуваарьт хугацаа дуусах болоод байна.
Мэдэгдэл хүлээн авсан ББСБ-ууд нэмэгдүүлсэн хөрөнгөө мэдүүлж, бүртгүүлэх хүсэлтээ идэвхтэй ирүүлсээр байгаа бөгөөд тус хороо хүсэлт, холбогдох баримтыг хянан нягтлах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Дүрмийн сангаа нэмэгдүүлэх тухай хүсэлтээ хараахан ирүүлж амжаагүй байгаа ББСБ-уудад үлдэж буй хугацаанд буюу СЗХ-ны тогтоолоор товлосон хугацаанд баримт, материалаа ирүүлж, холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг анхааруулж байна.