2. Тэрээр нэг настайгаасаа хойш эмээгийнхээ хажууд өсчээ.
1. Пүрэвжаргалын Лхамдэгд нь 1986.09.18-нд төрсөн.
2. Тэрээр нэг настайгаасаа хойш эмээгийнхээ хажууд өсчээ.
3. П.Лхамдэгдийн хувьд бөх хүнд байх шинжүүдийг агуулсан тамирчин. Түүний аав Пүрэвжаргал нь сумын заан, харин ээжийнх нь талд Даншигийн зартай бөх байсан гэдэг.
4. Биеийн өндөр179 см, жингийн хувьд 77 кг аж.
5. Хобби-Ном унших, дуу дуулах
6. ОУХМ маань одоогоор лизингээр авсан байрандаа амьдарч байгаа
7. Жолооны курст суралцсан ч машин байхгүй гэнэ.
8. Спортоор 1999 оноос хичээллэсэн. 13 жил болж байгаа аж.
9. Эмээ нь түүнийг бөх болгоно гэдэг байжээ. Улмаар тавдугаар ангид ороход нь түүний эмээ нагац эгчид нь хэлж байж Спортын төв ордны бөхийн секцэнд бүртгүүлсэн байна. Ингээд тэрээр самбо бөхийн спортоор хичээллэх болсон гэдэг.
10. П.Лхамдэгдийн анх барилдаж байгаа охидыг хараад эмээх сэтгэл төрсөн гэдэг. Гэхдээ 2001 онд болсон Азийн аваргад гавьяат тамирчин Х.Эрдэнэ-Одыг түрүүлэхийг хараад түүн шиг тамирчин болох хүсэл оргилсон аж.
11. Түүнд жүдо, самбын “А” үсэг заасан багш бол “Женко”-гийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа юм байна.
12. Анхны амжилтаа мэдээж самбо бөхөөр гаргасан. 2003 онд болсон самбо бөхийн Азийн аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээнээс алтан медаль хүртсэн. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай. Мөн 2006 оны Азийн наадмын хүрэл, 2007 оны Азийн аваргын мөнгө, 2008 оны Азийн аваргын хүрэл, 2008 оны Бээжингийн олимпод шөвгийн наймд багтсан, 2009 оны Дэлхийн оюутны аваргын мөнгө, 2011, 2012 оны Азийн аваргын алтан медальтай. 2011 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнд 41 орны 247 жүдоч оролцсон бөгөөд П.Лхамдэгд -78 кг-ийн жинд барилдан “Дэлхийн цом”-ын аварга болсон.
13. Харин 2005 оноос хойш самбо бөхөөр барилдаагүй.
14. Одоо жүдо бөхийн 78 кг-ийн жинд барилддаг.
15. Спортын зэрэг: Олон улсын хэмжээний мастер.
16. Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд алтан медал хүртэн “Лондон-2012” зуны олимпийн эрхээ авсан. Тэрээр дэлхийд чансаагаараа 900 оноо авч долоод орсон юм.
17. “Лондон-2012” зуны XXX наадамд улсаа төлөөлөн оролцож буй 29 тамирчны нэг болон оролцсон. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаандаа харамсалтайгаар ялагдсан.
18. Тэрээр “Лондонд-2012” олимпод эрэгтэйчүүдийн жүдо бөхийн -100 кг-ийн жинд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн С.Ням-Очиртой сүй тавьсан.
19. Тамирчин бүсгүй маань цаашид эдийн засгийн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
20. “Лондон-2012” олимпод өндөр найдвар үзүүлэх боломжтой гэх хоёр тамирчныг “РиоТинто” нэрлэж, элч тамирч¬наараа өргөмжилсөн. Энэхүү нүүр царай болсон тамирчнаар эмэгтэйчүүдээ төлөөлж жүдо бөхийн ОУХМ, Гранпри болон дэлхийн цомын хошой аварга П.Лхамдэгд тодорсон билээ.
21. П.Лхамдэгдийн хувьд тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн. Монголын эмэгтэй жүдочдын хүнд жингийнхний чадвар чансааг түүнээс үүдэн дэлхий үнэлэх болсон юм. Өмнө нь эмэгтэй жүдогийн хамгийн хүнд хоёр жинд манайхан тив, олон улсын тэмцээнээс медаль авч л байсан болохоос биш аваргалж байгаагүй билээ.
22. Тэрээр оролцсон тэмцээнүүдийнхээ бичлэг, интернетээс хуулсан материалуудаа үзээд судалгаа хийдэг. Тэгээд таарч болзошгүй өрсөлдөгчдийнхөө талаар судалж байж барилддаг. Бүр барилдах өдрөө хүртэл жингийнхээ бөхчүүдийн талаар мэдээлэл авах гэж багийн штабын өрөөнд интернет үздэг байжээ.
23. Хөгжилтэй бөгөөд азгүй явдал: Нэг удаа барилдааныхаа өмнө тэрээр хоол идэж сууж байтал хажуугаар нь өнгөрсөн хүн санаандгүй түүний хөл дээр буцалсан ус асгачихсан байж. Тэрээр маш их сандарч өөрийг нь тэмцээнд оруулахгүй болчихвол яана гэхээс санаа нь зовж маш их уйлж байжээ. Харин азаар тэр тэмцээндээ орсон гэдэг.
24. Түүний эмзэглэж явдаг зүйл: Монголын вэбүүдээр гарч байгаа мэдээллүүд тэр дундаа хүмүүс сэтгэдэл бичиж байгаа байдалд үнэхээр сэтгэл дундуур явдаг аж. Тэрээр энэ тухайгаа ярихдаа уншигчдын оруулсан сэтгэгдлий гхарахад үнэхээр хэцүү байсан. Тамирчин хүнд юу ч тохиолдож болно, ялалтыг хүссэнээрээ хялбархан байгуулдаггүй гэдгийг мэдээсэй гэжээ.

Ц.Ундрах
Сэтгэгдэл (12)