БНХАУ-д өвлийн усан сэлэлтийн олон улсын тэмцээнээс Монгол тамирчин хос медаль авлаа. Энэ сарын 7-нд болсон тэмцээнд манай тамирчин Ш.Даваадорж ганцаарчилсан төрөлд хүрэл, холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Тэрбээр тэмцээний дараагаар Беларус улсад болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх аж. Ш.Даваадорж энэ спортын төрлөөр дэлхийн цомын тэмцээнээс хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн төдийгүй дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж байгаа юм.