Лондонгийн олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлж Булган нутгийн хүү Н.Түвшинбаяр мөнгөн медаль авчирлаа. Монголын олимпийн 21 дэх медалийг авчрахдаа ямар эр зориг, тэвчээр гаргасныг монголчууд харсан.
1. Найдангийн Түвшинбаяр нь 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.
2. Түүний аавыг Найдан гэдэг бөгөөд тэрээр ОУХМ юм.
3. Н.Түвшинбаяр эхээс долуулаа. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү бөгөөд ихэр эгч, ихэр ахтай аж.
4. Долоон настайгаасаа эхэлж хурдан морь унаж байсан. Гуравдугаар ангиасаа эхлээд гэрээсээ сумын сургууль хүртлээ 30 гаруй км зайтай газар дугуйгаар явдаг байсан нь ирээдүйн аваргын бэлтгэл байжээ.
5. Тэрбээр жүдо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн хичээллэсэн.
6. Н.Түвшинбаяр үндэсний бөхийн аймгийн арслан цолтой аж.
7. Биеийн өндөр 178 см. Жин -100 кг, сагсан бөмбөг тоглох дуртай.
8. Н.Түвшинбаяр нь "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
9. Тэрээр Жvдо бөхийн эрэгтэйчvvдийн -100 кг-ийн жинд барилддаг.
10. Н.Түвшинбаяр одоо “Женко” клубт харьяалагддаг.
11. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг.
12. Тэрээр 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж анхны олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн юм.
13. 2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэжээ .
14. 2008 оны олимпоос ирснийхээ маргааш нь 120 сая төгрөгийн цагаан өнгийн "Ланд круйзер-200" маркийн машин авчээ.
15. 2008 оны 8-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулсан юм.
16. Улаанбаатар хотод 2006 онд болсон Зүүн Азийн АШТ тэмцээнд /+100 кг/-д амжилттай оролцсон. Мөн Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, Кувэйт улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, мөн Жежү хотноо болсон тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.
17. "Лондон-2012" зуны XXX олимпийн наадамд монголчуудын итгэлийг тээн 29 тамирчин явсан. Ийнхүү түүний нэг нь Н.Түвшинбаяр юм.
18. Найдангийн Түвшинбаяр энэ жил чансаагаараа 896 оноогоор тавд орсон.
19. Олимпийн тvvхэнд аваргын алтан медалийг Н.Тvвшинбаяр анх удаагаа авсан байна. Тэрээр энэ жил олимпийн 21 дэх медаль буюу мөнгөн медалийг эх орондоо авчирч монгол түмнээ баярлууллаа.
20. Лондонгийн олимпод эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Тайландын жүдоч Теерават Хомклинийг ердөө 55 дахь секундэд цэвэр ялсан.
21. Харин Францын жүдоч Тьерри Фабрег сөхрүүлж, улмаар Узбекистаны жүдоч Рамзиддин Саидовыг Golden score буюу нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялснаар хэсгийн аварга болсон.
22. Тэрбээр Бээжингийн олимпийн өмнө гэмтээсэн хөлнийх нь бэртэл сэдэрсэн байсан ч тэвчээр заан БНСУ-ын жүдоч Хван Хи-тэй барилдаж мөнгөн медалийн болзол хангасан.
23. "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алтын төлөөх барилдаанд ОХУ-ын Тагир Хайбулаевтай барилдаж мөнгөн медалийн эзэн боллоо.
24. Түүнийг дараагийн олимп хүлээж байна. Н.Түвшинбаярын Лондонгийн олимпоос авчирсан медаль бол алтын дайтай мөнгө гэдгийг монголчууд бүгд дуу нэгтэйгээр хэлнэ.

Ц.Болор
Сэтгэгдэл (101)