Нийтийн дууны ертөнцөд шинэ дуучид шил шилээ даран гарч ирсээр. Дууны сэдэв нь хайр дурлал, аав ээж, морь бөх гээд хөвөрдөг байсан бол сүүлийн үед өөрсдийгөө бүр давгүй залуу гээд дуулдаг болж. Хэн ч намайг харсан давгүй залуу гэх байх гээд тас хөдөөний залуу өөрийгөө хотжуулан магтан дуулаад байх юм. Нийтийн дууг хөдөөнийхөн дуулж, хөдөөнийхөн сонсдог гэж элдэвлэдэг ч хотынхон бүгд л радиогоор зохиолын дуу сонсож, шинэ жилийн үдэшлэгтээ уриастай. Завханы Алдархаанаас ирсэн дуучин тодотголтой Д.Пэрэнлэйлхагва гэх энэ залуу үнэхээр давгүй байна гэж үү.
Б.Гэрэл
Сэтгэгдэл (35)