Хичээл сурлагадаа амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцуулан зохион байгуулдаг “Hero&Cool” харшийн сүлд модны наадам өнөөдөр болж байна.
Хүүхдүүдэд урам зориг өгөх, бусдыгаа манлайлан онц суралцаж байгаа хүүхэд багачуудаа урамшуулж, хамтдаа шинэ оноо угтаж, баярлуулах зорилготой энэхүү харшийн сүлд модны наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool нар санаачлан дөрөвдэх жилдээ зохион байгуулж байна.
“Hero&Cool” сүлд модны наадамд энэ жил хотын захын сургуулийн 11-17 насны, хичээлдээ амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцууллаа.
Наадамд өвлийн өвгөн, цасан охид, хөгжилтэй алиалагчид циркийн үзүүлбэр үзүүлэхээс гадна хамтлаг дуучид ая дуугаа өргөн барьж, хүүхдүүдэд бэлэг гардуулах юм.