Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээд өнөөдөр Орхон аймгийн засаг захиргаанаас Баян-Өндөр хотхонд нэг өрөө байр бэлэглэжээ. Тэрбээр, Мексик Улсад зохиогдсон паралифтингийн ДАШТ-ий 107 кг-ын жинд хүч үзсэн 235 кг-ыг шахаж Ази тивийн рекордыг нэг кг-аар ахиулан шинэчлэн тогтоож, мөнгөн медаль хүртсэн билээ.
Орхон аймгийн засаг дарга Д.Батлут энэ үеэр “Орхон аймгийн уугуул хүүхэд энэ өндөр амжилтыг тогтмол үзүүлж байгаад баяртай байна. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн базааж түмэн олноо баярлуулж яваарай” хэмээв.
Байрны түлхүүр гардах үеэр Э.Содномпэлжээ “Эрдэнэтчүүдийнхээ хайр, итгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Та бүгдийнхээ итгэлийг алдалгүй улс, нутгийнхаа нэрийг гаргахын төлөө хичээх болно” гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)