Мэргэжлийн сүмо бөхийн холбооны хурал өчигдөр болж, Ёкозуна Хакүхо, Какүрюү мөн Таканоива нарыг хатуу шүүмжилсэн байна. Улмаар холбооны хурлаар хэргийн газар хамт байсан Хакүхог нэг сар хагасын цалингаар, Какүрюүг нэг сарын цалинг нь хасах шийтгэл оноосон байна. Харин Таканоивагийн багш Таканохана оякатад ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй байна. Учир нь түүнд ямар шийтгэл оногдуулахаа шийдэж амжаагүй гэнэ. Харин Харүмафүжигийн багш Исэгахамаг Сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс хассанаас гадна мөнгөн торгууль оногдуулжээ.
Сэтгэгдэл (9)