Өмнөд Солонгосын хамгийн алдартай k-pop хамтлагуудын нэг SHINee-гийн гоцлол дуучин Ким Жон Хюн өчигдөр амиа алджээ. 27 настай дуучин залууг ухаангүй хэвтэж байхыг Сөүлийн Ганнам дүүргийн Чённамдон дахь түрээсийн орон сууцнаас нь олж, эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураасан байна.
Мөрдөгчид түүний байрнаас төмөр цар дээр шатаасан нүүрс олсон нь угаартсан байж магагүй гэх эхний дүгнэлтэд хүргэжээ. Тэгвэл өнөөдөр дуучны дотны найз болох “Dear Cloud” рок хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний амиа алдахаасаа өмнө бичсэн захидлыг нийтэлсэн байна.
Тэрбээр захидалдаа “Би дотроосоо сүйрч байна. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгичихлаа. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь” хэмээсэн нь түүнийг амиа хорлосон гэх дүгнэлтэд хүргээд байгаа аж. Мөн Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэс дуучны үхлийн шалтгаан тодорхой байгаа тул задлан шинжилгээ хийхгүй гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)