Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь Гашуун сухайтын авто зам дээр нүүрс тээвэрлэлтээс үүссэн 120 км урт очерыг бий болоод байгаа билээ.
Үүний улмаас тус замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочийн асуудал яригдаж буй юм. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байна.
120 км үргэлжлэх урт цувааг татсаны дараа шинэ маршрутаар нүүрс тээвэрлэлтийг хийх юм байна. Энэ дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл, Өмнөговь аймгийн удирдлага, уул уурхайн компаний төлөөллүүд Цогтцэций суманд ажилласан байна.
Сэтгэгдэл (3)