УХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар бүр мэдээлэл хийж, салбарынхаа бодлого үйл ажиллагааныхаа талаар танилцуулдаг уламжлалтай. Өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” талаар сайд мэдээлэл өглөө. Энэ оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харицуулхад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Баялгаар нь авч үзвэл алт 44.9тэрбум төгрөг, нүүрс 507.8 тэрбум төгрөг, цайр 61.6 тэрбум төгрөг, зэс 732.9тэрбум төгрөг, төмөр 11.6 тэрбум төгрөг, жонш 10.2тэрбум төгрөг бусад 47.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 40 сая тн нүүрс, 1 сая.тн зэсийн баяжмал, 17.4 тн алт, 4.7 мян.тн молибдений баяжмал, 6.7 сая тн төмрийн хүдэр, 3 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,69 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.
Эхний 10 сарын байдлаар улсын нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам. доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (2)