2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 189,892 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс 'Э-Транс Ложистикс' ХК /ETR/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.55 хувиар өссөн бол 'Оллоо” ХК-ийн /OLL/ ханш хамгийн өндөр буюу 14.29 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1.2 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр 'MSE ALL' индекс 1,230.63 нэгж болж 0.99 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,633,535,201,424 боллоо.