Монгол банкнаас өгч байгаа мэдээллээр өнгөрөгч 11 дүгээр сард 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ. Үүнд нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна.
Тодруулбал Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгожээ.
Зах зээл дээрх нэг өрөө шинэ орон сууцны дундаж үнэ өнгөрсөн сард 51 сая төгрөг, хоёр өрөө байр 71 сая төгрөг байжээ. Харин 3-4 өрөө байрны үнэ 95-116 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.