Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох аж.
Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байсан юм.