БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.
2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн ажлын ололт үр дүн, амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь энэ удаагийн чуулганы зорилго юм.
Чуулганы уриа “Соёл урлаг-Үндэстний дархлаа”
Үндэсний түүх хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа юм. /МУҮАБҮБ-аас/
“Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хөгжлийн стратеги”
сэдэвт чуулганыг угтсан сургалт, зөвлөгөөн
2017.11.26 “Тогтвортой хөгжилд соёл, урлагийн салбарын гүйцэтгэх үүрэг, соёлын бүтээлч үйлдвэрлэл” сургалт СУИС-ийн Оюутан театр-т
2017.11.27-28 “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай үндсэн ойлголт, үзэл баримтлал” сургалт Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д
“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”
2017.11.29 “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордон-д
2017.11.30 Чуулганы хүрээнд зохион байгуулагдах салбар хуралдаан: 09:00-13:00 цагт
-
“Соёлын болон байгалийн өв” Монголын үндэсний музей-д
-
“Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж” УДБЭТ-т
-
'Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ” Хүүхдийн төв номын сан-д
-
'Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг' Уран зургийн галерей-д
-
'Дэлгэцийн орчин дахь Монгол контент' БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим-д
-
'Монгол Дизайн ' Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д 2017.11.30 Чуулганы хаалтын нэгдсэн хуралдаан: 14:00-17:00 цагт УДБЭТ-т болох юм.
Эх сурвалж: Соёл, урлагийн газар