Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Тарас хотод болно.
Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас 61 кг-ын жинд спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс), 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн (хоёул Алдар), 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо (Хүч), спортын мастер Энхбаатарын Төгөлдөр (Хасу-Мегастарс) нарын зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцоно.
Тус тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байв.