Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2018” наадмын сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 29-нд СТӨ-нд болох тов гарчээ.
"Гоёл" загварын долоо хоног арваннэгдүгээр сарын 24-27-ний өдрүүдэд "Blue Sky Tower”-т болох юм.
Монголын дизайнеруудын холбооноос 30 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Гоёл” наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацад өрсөлдөнө. Түүнчлэн уламжлал ёсоор шилдэг загвар өмсөгчийг тодруулах юм.