Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн БНХАУ-ын Санья хотноо болсон.
Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан юм. Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Ц.Энхжин амжилттай оролцож, шилдэг 15-д шалгарсан билээ. Ийнхүү дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж чадсан мисс Ц.Энхжин дөнгөж сая эх орондоо ирлээ.
Тэрбээр:
- Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
- Miss Multmedia төрлийн ялагч
- Beauty with a purpose TOP -20
- Miss Sport төрөлд TOP -8
- Miss Top Model төрөлд TOP -30
- Dances of the World TOP -5
- Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж, шилдэг 15-д шалгарч чадсан юм.
Сэтгэгдэл (4)