Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдаан нь 2012 онд анх зохион байгуулагдсан бөгөөд Санжаадамба аварга хоёр удаа, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар нэг нэг түрүүлжээ.
Сэтгэгдэл (1)