Японы сүмогийн холбооноос ёкозүна Харүмафүжид доод зиндааны бөхдөө гэмтэл учруулсан хэргээр шийтгэл оноохоор болжээ. Шийтгэлийг энэ сарын тэмцээн дууссаны дараа өгөх аж.
Тус холбооны төлөөлөгчдийн хэлсэнээр Харүмафүжи 10 дугаар сарын 25-нд Таканоиваг шар айрагны шилээр толгой руу нь цохиж, гавлын ясыг нь гэмтээсэн байна.
Тэд бусад монгол бөхтэйгөө хамт наргиж байсан бөгөөд тэдний дунд ёкозүна Хакүхо М.Даваажаргал ч байсан гэнэ. Бөхчүүд Японы баруун хэсэгт орших Тоттори хотод сүмогийн холбооноос зохион байгуулсан үзүүлэх тоглолтод оролцож байсан аж.