Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр энэ жил ирэх ням гарагт буюу 19-нд тохионо.
Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд “Чингис хаан” одонгоор шагнагдах хүмүүсийн тоонд Олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, “Азийн тэргүүн найрагч” шагналын эзэн Дамдинсүрэнгийн Урианхай нар яригдаж байгаа гэнэ. Гэхдээ тус шагналыг олимпын аварга Н.Түвшинбаяр хүртэх магадлал өндөр байгаа аж.
Сэтгэгдэл (9)