Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод зохион байгуулагдсан чөлөөт бөхийн ДАШТ-ээс хөдөлмөрийн Баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат -87kг-д хүрэл медаль хүртэж, Монгол хүн олимпийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа дэлхийн медальтан болсон юм. Тус тэмцээнд Ж.Мөнхбат эхний тойрогтоо АНУ-ын бөх Б.Баухманд оноогоор ялагдаж, II тойрогт Шведийн бөх А.Антонсоныг 3.30 минутанд цэвэр дарж, III тойрогт ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8.30 минутанд цэвэр ялаад, IV тойрогт Ираны бөх Мажид Аkkилитай тэнцсэнээр хүрэл медаль хүртжээ. Улмаар нэг жилийн дараа Мехиkо-1968 олимпийн наадмаас анхны мөнгөн медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл (1)