Алдарт хөлбөмбөгчин Криштиано Роналдо дахин аав боллоо. Энэ удаад тэрбээр охинтой болжээ. Энэ талаараа тэрбээр өөрийн твиттэр хуудсаар дамжуулан зарласан байна. Тэрбээр уг зурагныхаа тайлбарт Португалиар “Алана Мартина мэндэллээ. Жео, Алана хоёрын бие сайн байгаа. Бид аз жаргалтай байна” гэж бичжээ.