Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван медальтай Б.Янжаа охин “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн болж, тус нэвтрүүлгийн хагас финалд шалгарч байсан билээ. Тэгвэл энэ авьяаслаг бүсгүй алдарт Steve Harvey-гийн шинэ шоу STEVE-д оролцож сонирхолтой яриа өрнүүлжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудаснаа "АНУ-д алдартай Steve Harvey-гийн шинэ шоу STEVE-д оролцож ой тогтоолтын тухай ярилаа. Yзэгч болгонд $100 хожлоор бэлэглэв! Хөгжилтэй удаан ярилцлага өгсөн ч энэ бичлэг нэлээд танагджээ... Зурагтын ажил хийхэд гардаг л асуудал" хэмээн нийтэлсэн байна.
Сэтгэгдэл (1)