ОХУ-ын нийслэл Москва хотод пүүл биллиард залуучуудын ДАШТ болж байна. Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцсоноос Э.Тэмүүжин хүрэл медалийн болзол хангалаа.
Ингэснээр тэрбээр ДАШТ-ий хос медальтан болж байна. Түүний хувьд 2016 оны залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
Э.Тэмүүжин өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагт ОХУ-ын тамирчин Ф.Горсттой алтан медалийн төлөө тоглоно.
Сэтгэгдэл (1)