Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Б.Чимэдцэрэн IPF холбооны -120 кг-ын жингийн дэлхийн рекорд (дээд амжилт)-д бүртгэгджээ.
Тэрбээр саяхан Филиппин улсад болсон хэвтээ шахалтын Азийн АШТ-д 362.5 кг-ыг шахсаар алтан медаль хүртсэн байна. Түүний энэхүү амжилтыг Ази тивийн рекордод бүртгэсэн бол өчигдөр дэлхийн дээд амжилтад бүртгэжээ.
Б.Чимэдцэрэнгийн хувьд тивийн аваргад гурав түрүүлж, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг пауэрлифтингч юм.