Казахстаны Астана хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон кураш бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид гурван медаль хүртжээ.
Тодруулбал, -100 кг жинд ОУХМ, улсын начин Б.Серик, +100 кг жинд улсын начин Д.Анар, үнэмлэхүй жинд аймгийн хурц арслан У.Береке нар тус тус хүрэл медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг Астанагийн тэнгэрт мандууллаа.
Харин 82 кг жинд барилдсан спортын мастер Ц.Даваабат, 90 кг жинд барилдсан спортын мастер Б.Бат-Эрдэнэ нар медальт байранд шалгарч чадаагүй байна.