Та пакеттай цайг халуун усанд дүрж хандлаад дараа нь шууд хаячихдаг уу? Тэгвэл одооноос хаях гэж яарах хэрэггүй. Учир нь үүгээр та гоо сайхан болон бусад багагүй асуудлыг шийдэж болох аж.
1. Цай нь үсний хар, хүрэн байдлаа удаан хадгалахад тусалдаг. Үүний тулд хэрэглэсэн 2-3 дүрдэг цайг 10-15 усанд буцалгана. Хандарсан усаа хоёр хувааж хөргөнө.
Эхний хэсгийг хуйхандаа тоник болгон хэрэглэснээр үсний угийг эрүүлжүүлэн, илүү хүчтэй болгоно.
Хоёр дахь хэсэг ханд дээрээ лемоны шүүс нэмж, үсээ угаана. Ингэснээр үсний өнгө сэргэж эрүүл, гялалзаж харагдана.
2. Арьсны асуудалтай бол шалбарсан, хөхөрсөн, улайсан, үрэвссэн, шавжинд хазуулсан арьсан дээр дүрдэг цай тавьж намдаадаг. Хүйтэн ус дээрээс нь гоожуулж цайгаа норгоод 15 минут асуудалтай арьсан дээр тавина. Хомхой, нүдний доогуур хөхөрч хүрэнтсэн зэргийг мөн л цайны тусламжтайгаар арилгаж болно.
3. Дүрж хэрэглэсэн цайгаа сайн хатаа. Тэгээд гутал дотроо хийхэд эвгүй үнэр арилж, чийггүй болно. Гутлаа хадгалахдаа мөн энэ аргыг хэрэглээрэй.
4. Цэвэрлэхэд хүндрэлтэй, хэт бохирдсон сав суулгыг амархан угаахын тулд ус дүүргэж, дотор нь дүрдэг цай хийгээд хонуулчих. Өглөө нь ямар ч асуудалгүй угаагдана.
5. Элдэв шавж, аалз, мэрэгчид цайны үнэрээс зугтдаг. Иймээс сэжигтэй булан тохойд хийж болно.
6. Хөргөгчдөө хийвэл үргэлж аятайхан үнэртэнэ. Цай өөртөө хүнсний элдэв таагүй үнэрийг шингээж, чийгийг хэвийн байлгаж чадна.
7. Хэрэглэсэн ууттай цайгаа хөргөгчинд хөргөж, наранд түлэгдэж, улайсан арьсан дээрээ тавиарай. Энэ нь улайлтыг багасгаж, арьсыг тайвшруулна.