Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэгээ гардан авлаа. Тэрбээр чөлөөт бөхийнхөн спортоос төрсөн 43 дахь гавьяат тамирчин, эмэгтэй бөхчүүдээс ес дэх (Түүнээс өмнө эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал, Д.Нармандах, О.Бурмаа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг нар гавьяат тамирчин болж байв) гавьяат тамирчин боллоо. Төрийн ордоны гадаа түүний ээж, ах, эгч, дүү хамаатан садан, найз нөхөд, чөлөөт бөхийн үе үеийн тамирчид багш, дасгалжуулагч, зүтгэлтнүүд, "Алдар" спорт хорооны хамт олон баярт мөчийг нь хуваалцсан юм. Шинэхэн гавьяаттай спортын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл (6)