АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн "Абу Даби" их дуулга өчигдөр эхэлж, Монголын хоёр жүдоч медалийн тавцанд гарав.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг шигшээд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа АЛТАН медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр яллаа.
Энэхүү барилдааныг бичлэгийг хүргэж байна.