Дэлхийн аварга П.Орхонд гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Тэрбээр энэ жил насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гран при”, “Монголиа опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри болон Парисын ДАШТ, Литвийн Клайпеда хотноо болсон бөхийн төрлүүдийн Дэлхийн цэргийн АШТ-нд түрүүлж алтан медал хүртсэн амжилт гаргасан юм. Мөн дээрх амжилтуудаараа П.Орхон наймдугаар сарын “Сарын шилдэг” тамирчин болсон билээ.
Сэтгэгдэл (3)