"Playboy" сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хю Хефнер 91 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг Лос-Анжелес хотын Уэйствуд Мэморил парк-д оршуулах юм.
"The Hollywood Reporter"-ын мэдээлснээр Хефнерийг 1962 онд нас барсан нэрт жүжигчин Мэрилон Монрогийн хажууд оршуулах аж. Түүний сэтгүүлийн анхны дугаарын коверт М.Монрогийн зураг мөнхөрсөн.
Нэгэн цагт намайг үхэхээр М.Монрогийн хажууд оршуулаарай хэмээн захиж байсан Х.Хефнер 1992 онд нэрт жүжигчнийг оршуулсан газрын хажууд 75 мянган "ногоон"-оор газар худалдаж авсан аж.